ЭМДЕГ-ын Хэрэглэгчтэй харилцах төвийн 1800-1363 лавлах утсанд өдөр бүр 800-1000 дуудлага, долоо хоногт 4000-6000 дуудлага тогтмол ирдэг. Нийт дуудлагын 75 гаруй хувийг ЭМД-ын шимтгэл төлөлттэй холбоотой мэдээллүүд эзэлдэг байна.
Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг хэрхэн тооцож төлөх вэ?
Иргэд 2019 оноос хойших эрүүл мэндийн даатгалын шимтгэлээ бүрэн төлсөнөөр аливаа учирч болзошгүй гэнэтийн эрсдэлээс урьдчилан сэргийлж хэрэгцээтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг цаг алдалгүй авах боломж бүрдэнэ.
Ebarimt аппликэйшнээр дамжуулан 2019 оноос хойших ЭМД-ын шимтгэлээ 15-30 минутад төлж баталгаажуулах боломжтой. Иргэн таны төлсөн шимтгэл хайртай, дотны хүмүүсийн тань болон өвчиндөө шаналж яваа хэн нэгэн хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалж байдаг.
ЭМД-ын шимтгэл төлөлтийн хэмжээ нь нэг сарын 4200 төгрөг, бүтэн жилээр 50.400 төгрөг байна.