Хөдөө, орон нутгийн эмч нарын цахим ур чадварыг сайжруулна

Эрүүл мэндийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлэх ажлын хүрээнд ЦХХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болор-Эрдэнэ ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг нар уулзлаа.

Цахим хөгжил, харилцаа холбооны яам болон “И-Монгол” академи нь энэ 2022 онд бүх аймгуудын нутгийн захиргааны үйлчилгээнүүдийг цахимжуулахын зэрэгцээ, хөдөө орон нутгийн иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт зохион байгуулахаар төлөвлөж буй. Энэ хүрээнд  аймгийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, мэргэжилтнүүдийн цахим ур чадварыг сайжруулах, “Цахим эрүүл мэнд” төслийн ажлыг эрчимжүүлэхэд талууд хамтран ажиллахаар тохиролцов.

Өнөөдрийн байдлаар “e-Mongolia” платформд эрүүл мэндийн салбарын 14 үйлчилгээ нэгтгэгдсэн байгаа бөгөөд эрүүл мэндтэй холбоотой давхардсан тоогоор 4.9 сая үйлчилгээг иргэд цахимаар авсан байна.

Тодруулбал, иргэд E-Mongolia аппликэйшн болон www.e-mongolia.mn сайтын тусламжтайгаар лавлагаа шатлалын төв эмнэлэг, тусгай мэргэжлийн төв, 21 аймаг, нийслэлийн харьяа эрүүл мэндийн төв, нэгдсэн эмнэлэг, бүсийн оношилгоо эмчилгээний төвд цаг захиалах болон захиалсан цагаа цуцлах боломжтой болсон. Мөн 2016 оноос хойших хугацаанд дээрх эмнэлгүүдэд өгсөн шинжилгээний хариугаа цахимаар харах боломжтой болсон.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ