Монгол Улс дахь сүрьегийн өвчлөлийн түвшин дэлхийн дунджаас 3.4 дахин өндөр байна. Дэлхий дахинд жил 9.8 сая хүн сүрьеэгээр өвчилж байгаа бол Монгол Улсад 14.000 тохиолдол бүртгэгддэг бөгөөд 100.000 хүнд оногдох өвчлөлөөр нь тооцвол дэлхий дахинд 127, Монгол Улсад 437 байгаа аж.
Мөн хүүхдийн сүрьегийн өвчлөл дэлхий дахинд 7 хувь бол Монгол Улсад 12 хувь байна.
“Монгол Улс нь сүрьеэгийн дарамт өндөр 30 орны тоонд багтдаг бөгөөд сүрьеэгийн илрүүлэлтийн түвшин 27 хувь байгаа юм. Өөрөөр хэлбэл, сүрьеэ өвчнөөр өвчилсөн 10.000 орчим хүнийг илрүүлээгүй байна гэсэн тооцоолол бий”. Ийн илрүүлэлт буурсан шалтгаан нь ковидын улмаас 4 ч удаагийн хатуу хөл хорио тогтоосноос үүдэлтэй аж.
Та сүрьеэгийн халдвар авсан хүний нэг биш биз?
Хэрэв дээрх эрсдэлт хүчин зүйлүүдээс аль нэг нь танд илэрсэн бол сүрьеэгийн илрүүлэг шинжилгээнд хамрагдахыг зөвлөж байна. СҮРЬЕЭ ГЭЖ ЮУ ВЭ?
Сүрьеэ өвчин нь Mycobacterium зүйлүүдээр (M. tuberculosis, M. bovis, M. africanum) үүсгэгддэг амьсгал, агаар дуслын замаар дамжин халдварладаг халдварт өвчин юм.
Сүрьеэгийн нян ихэнх тохиолдолд уушгийг өвчлүүлдэг хэдий ч бөөр, яс, тархи, нүд зэрэг бүх эрхтэн тогтолцоог хамран гэмтээж болно. Сүрьеэгийн халдвар авсан ч идэвхтэй хэлбэрт шилжитлээ шинж тэмдэг илэрдэггүй ба энэ үеийг сүрьеэгийн далд халдвар /LTBI/ гэдэг.
Сүрьеэгээр өвчилсөн үед архаг ханиалгалт, халууралт, тодорхойгүй шалтгаанаар биеийн жин буурах, хүнд үед шөнө хөлрөх болон цустай ханиалгах шинж тэмдгүүд илэрдэг. Гэхдээ сүрьеэ өвчин бүрэн эмчлэгддэг ба урьдчилан сэргийлэх боломжтой. Хэрэв сүрьеэгийн халдварыг эрт мэдвэл, урьдчилан сэргийлэх эмчилгээ үр нөлөөтэй (92 хувь).
Идэвхтэй сүрьеэгээр өвчилсөн тохиолдолд бүрэн эдгэрэхийн тулд хамгийн багадаа 6 сар олон тооны хүчтэй, хоруу чанар өндөртэй эм уух шаардлагатай.
Хүн нэг ширхэг сүрьеэгийн савханцраар амьсгалахад л халдвар авах боломжтой. Сүрьеэгийн савханцар нь янз бүрийн нөхцөлд дасан зохицох чадвартай. Жишээлбэл, Сүүн бүтээгдэхүүнд маш удаан ялангуяа цөцгийн тосонд 1 жил, бяслагт 260 хоног хадгалагдана. Хасах 40 хэмд 50 жил амьдрах чадвартай бөгөөд бусад нянтай харьцуулахад нянгийн хуваагдал удаан явагддаг. Буцалгахад 10 минут, нарны шууд гэрэл болон хэт ягаан туяанд 1 цагийн дотор устана.
Идэвхтэй сүрьеэ нь агаар дуслын замаар хүнээс хүнд халдварладаг. Халдвартай хүн ярих, найтаах эсвэл ханиалгах үедээ нянг агаарт тараах бөгөөд уг нян тухайн агаарт маш удаан хугацаанд идэвхтэй байж агаар дуслаар ойр орчинд нь байгаа хүмүүст халдварладаг.
Идэвхтэй ба далд сүрьеэ нь хоорондоо ялгаатай. Далд сүрьеэ халдвар тараахгүй боловч дунджаар 5-10 хувь нь идэвхтэй сүрьеэ болох эрсдэлтэй. Биеийн эсэргүүцэл сулрах, аминдэм, шим тэжээлийн дутагдал, стресс, агаарын бохирдол, дам тамхидалт, дархлааны үйл ажиллагаа доголдох үед сүрьеэгээр өвчлөх эрсдэл огцом нэмэгддэг.
Судалгааны үр дүнгээс харахад хүүхдийн хажууд тамхи татах нь хүүхдийг сүрьеэгээр өвчлөх эрсдэлийг 40 хувиар нэмэгдүүлж, гэр бүлийн нэг гишүүн өвчлөхөд бусад гишүүд сүрьеэгийн халдвар авах эрсдэл 4 дахин нэмэгдэж байгаа нь хүн бүр анхаарлаа хандуулах цаг болсныг сануулж байна.
Сүрьеэгийн халдварыг дараах 2 төрлийн шинжилгээгээр илрүүлдэг. Арьсны туберкулины сорил (Мантуугийн сорил) болон цусанд өвөрмөц интерферон уургийг шинжилдэг QuantiFeron-Tb Gold Plus (IGRA) шинжилгээ юм.
QuantiFeron-Tb Gold Plus шинжилгээ:
Нэг удаагийн хатгалтаар 4 мл цус өгөөд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн баталгаат лабораториор шинжлүүлж, 10-14 хоногт хариугаа авах боломжтой.
Олон улсын стандартын дагуу сүрьеэгийн БЦЖ вакцин хийлгэсэн хүмүүст арьсны сорил хуурамч эерэг хариу гарах магадлалтай тул сүрьеэгийн халдварыг илрүүлэх QuantiFeron-Tb Gold Plus шинжилгээ хийлгэхийг зөвлөдөг. Тиймээс QuantiFeron-Tb Gold Plus шинжилгээ нь БЦЖ вакцин товлолоор хийдэг манай орны хувьд сүрьеэгийн халдварыг илрүүлэх Алтан Стандарт юм.
QuantiFeron-Tb Gold Plus нь сүрьеэгийн өвөрмөц антигенүүдийн эсрэг эсийн дархлаа буюу Т эсээс INF-г ялгаралтыг өдөөн, түүний цусан дахь түвшингээр халдварыг тодорхойлдог бөгөөд сүрьеэгийн далд халдварыг илрүүлнэ.
Сүрьеэ өвчнийг үүсгэгч Mycobacterium нянгийн 3 төрлийг (M. tuberculosis, M. bovis, M. africanum) илрүүлдэг.
QuantiFeron-Tb Gold Plus шинжилгээний давуу талууд:
QuantiFeron-Tb Gold Plus шинжилгээний хариу:
ХАРИУ ЭЕРЭГ (+) ГАРСАН БОЛ ЯАХ ВЭ?
Аминдэм, шим тэжээлээр баялаг хоол хүнс хэрэглэж биеийн эсэргүүцлээ дэмжиж, тамхинаас татгалзаж, гэр бүлийн дам тамхидалтад өртөхгүй, биеийн тамир, спортоор хичээллэснээр та идэвхтэй сүрьеэгээр өвдөхөөс сэргийлэх боломжтой. Гэртээ тамхи татдаг гэр бүлд өсөж, дам тамхидалтад өртөж буй хүүхдүүдийн сүрьеэгийн өвчлөлийн эрсдэл 40% нэмэгддэг нь судалгаагаар батлагдсан.
ХАРИУ СӨРӨГ (-) ГАРСАН БОЛ ЯАХ ВЭ?
Хариу сөрөг гарсан тохиолдолд та сүрьеэгийн халдвар огт аваагүй бөгөөд уушгины болон уушгины бус бүх хэлбэрийн сүрьеэг үгүйсгэнэ.