Карго бараа ачсан том оврын “Шаланз” маркийн автомашин өнөөдөр 13.00 цагийн орчимд Төв аймгийн зам дагуу шатсан харамсалтай хэрэг гарсан билээ. Гал түймрийг санаатай үйлдэгдсэн байж болзошгүй гэх мэдээлэл гараад байна.
Гэрчийн мэдүүлж байгаагаар өс хонзонгийн үүдэлтэйгээр согтуурсан үедээ автомашинд гал тавьсан этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэлээ.Багахангай дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 80 дугаар ангийн алба хаагчид шуурхай ажиллаж, галыг унтраасан байна. Одоогоор хохирлын хэмжээ тодорхой болоогүй байгаа аж.