Засгийн газрын ээлжит хуралдаанаар гарсан 2022 оны 5-р сарын 1-нээс иргэн бүрийг урьдчилсан үзлэг, эрүүл мэндийн эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулах үүргийг Эрүүл мэндийн сайд С.Энхболдод даалгасан билээ.
Салбарын сайд С.Энхболд "Эрүүл мэндийн даатгалын санд 60,8 тэрбум төгрөгийг санд төвлөрүүлсэн ба тавдугаар сарын 1-нээс нийт иргэнийг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, эрт илрүүлгийн шинжилгээнд хамруулна гэсэн юм. Сүүлийн хоёр жилд иргэд цар тахалд өртсөн, нас баралтын шалтгаан болсон таван өвчнийг эрт илрүүлэх зорилготой ажээ. Бүх насныхан буюу нярайгаас ахмад үеийн бүх иргэний эрхтэн тогтолцоонд шинжилгээ хийж, үзлэгт хамруулах ажлыг бэлтгэж байна" гэлээ.