Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 874 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 30-аар нэмэгдсэн үзүүлэлт юм.
Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 464 нь Улаанбаатарт, 410 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2080 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 5 937 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 526 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 45 хүн байна. Харин гэрийн тусгаарлалтад 19 577 хүн байгаа аж.