БОАЖЯ-ны САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХАРЬЯА ГАЗРУУДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
БОАЖЯ-ны САЙД Б.БАТ-ЭРДЭНЭ ХАРЬЯА ГАЗРУУДЫН АЛБАН ХААГЧИДТАЙ УУЛЗЛАА
1.Аялал жуулчлалын хөгжлийн төв
2. Цэнгэг ус, байгаль хамгаалах төв
3. Цаг уур, орчны шинжилгээний газар зэрэг Байгаль орчин, аялал жуулчлалын яамны харьяа гурван газрын өдөр тутмын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзлаа.
Уулзалтын эхэнд БОАЖЯ-ны харьяа газруудаас танилцуулга, мэдээлэл хүргээд цаашид хийхээр төлөвлөсөн ажлууд болон тус газруудад өнөөдрийн байдлаар ажиллаж байгаа нийт ажилтан, албан хаагчдын цалин, нийгмийн асуудлыг бодлогоор дэмжиж ажиллаж өгөхийг хүсэв.
Тухайлбал, голчлон тавьж байсан саналыг тоймлон хүргэе.
Үүнд:
Хүний нөөцийн асуудлыг төрийн албаны цалингийн шаталсан системтэй уялдуулан шинэчлэх шаардлагатай байна. Нэн ялангуяа тус газруудад ажиллаж буй тухайлсан мэргэжилтнүүд улсдаа цөөхөн бэлтгэгддэг. Насны хувьд харьцангуй залуу, цаг үеэ дагаад чадварлаг боловсон хүчин бэлтгэгдэж байгаа ч төрийн байгууллагын цалин бага учраас ажиллах мэргэжилтэн олдохгүй байгааг хэллээ.
Түүнчлэн салбарын хэмжээнд цар тахлын улмаас өнгөрсөн гурван жилийн хугацаанд бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт, техник шинэчлэл, мэргэжилтэн чадавхжуулах асуудал үндсэндээ орхигдсон. Иймд салбарын цаашдын зорилгоо томоор харж, тогтвортой бодлогоор, хамтын ажиллагаагаа уялдуулан дэлхийн хөгжил рүү хурдацтай тэмүүлэх хэрэгтэй байгааг хөндөж байв.
Уулзалтын үеэр Аялал жуулчлалын хөгжлийн төв, Цэнгэг ус, байгаль хамгаалах төв, Цаг уур, орчны шинжилгээний газрын удирдлагууд КОВИД-19 цар тахлын цаг үед бүхий л үйлчилгээ, мэдээлэл, хурал, зөвлөгөөнийг цахим руу шилжүүлж чадсан давуу талтай ч техник тоног төхөөрөмжийн шинэчлэл хийх зайлшгүй шаардлага байгааг танилцуулаад, бодит нөхцөл байдалтай газар дээр нь ирж, танилцсан БОАЖ-ын сайд Б.Бат-эрдэнэд талархаж байгаагаа илэрхийлж, нэг бодлогоор тогтвортой цаг хугацаанд салбараа удирдаж, дэмжин ажиллахыг хүсэв.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ