Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 834 тохиолдол батлагджээ. Энэ нь өчигдрийнхөөс 234-өөр нэмэгдсэн үзүүлэлт юм.
Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 479 нь Улаанбаатарт, 355 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв. Орон нутагт хамгийн олон буюу 49 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2077 хүн эндээд байна.
Одоогоор коронавируст халдвартай 6 167 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 541 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 48 хүн байна. Харин гэрийн тусгаарлалтад 20 637 хүн байгаа аж.