Өнгөрсөн жилийн эцсийн байдлаар улсын хэмжээнд Бэлгийн замын халдварт өвчний 9340 тохиолдол бүртгэгджээ. Энэ нь нийт халдварт өвчний 1.6 хувийг эзэлж байна. Өмнөх оны мөн үеэс 5817 өвчлөл буюу 1.7 дахин буурсан нь цар тахалтай холбоотойгоор оношилгоо, шинжилгээнд хамрагдсдын тоо буурсантай холбоотой аж.
БЗДХӨ-ний
“Тэмбүүг устгая” аян хоёр жил амжилттай хэрэгжиж илрүүлэлт, оношилгоо үр дүнтэй байсан билээ. 2019 онд 4179, 2020 онд 5433 эерэг илрүүлэлтийг илрүүлсэн бол 1825 тохиолдлыг бүртгэжээ. Энэ нь цар тахлын улмаас илрүүлэлт буурсан үзүүлэлт юм.
10.000 хүн амд ногдох тэмбүүгийн өвчлөлөөр Баянхонгор, Сүхбаатар, Хөвсгөл, Дорнод аймгууд улсын дунджаас тэргүүлж байна. 2021 онд 6 хүн эл өвчний улмаас нас барж, 3 амьгүй төрөлт бүртгэгджээ.
Халдварт өвчний дараагийн тахал нь ДОХ. Уг халдвартай 300 гаруй хүн одоогоор Монгол Улсад бүртгэлтэй. 2021он хүртэл 666 тохиолдол бүртгэгдэнэ гэсэн тооцооллыг эрүүл мэндийн байгууллагынхан хийсэн ч өнөөдрийн байдлаар 300 гаруй нь илрээгүй, илрүүлээгүй нууц үедээ явж байна. Иймээс эрүүл мэндийн байгууллагынхны амны уншлага болтлоо иргэдэд сануулж байгаа эрт илрүүлэлт, оношилгоо, шинжилгээнд хамрагдах нь зүйтэй юм.
2021 онд ДОХ-ын 16 шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлыг насны бүлгээр нь авч үзвэл
Нийт тохиолдлын 58 нь эмэгтэйчүүд бол 269 нь эрэгтэйчүүд бөгөөд 99.7 хувь нь бэлгийн замаар дамжжээ. Тэр дундаа 167 нь гей хүмүүс байгааг танилцуулгын үеэр онцолсон юм.
ХДХВ/ДОХ-той амьдарч байгаа 18 эмэгтэй 29 хүүхэд төрүүлжээ. Үүнээс 9 ээж нь давтан төрсөн. Нэг ч хүүхдэд ХДХВ-ийн халдвар илрээгүй аж.
Иймээс бэлгийн замын халдварт өвчний илрүүлэлт, оношлогоог эрчимжүүлэх, иргэдийг санаачилгатай байхыг эрүүл мэндийн байгууллагаас уриалав. Мөн Орон нутагт бодлогоор бэлгийн замын халдварт өвчний нарийн мэргэжлийн эмчийг бэлтгэх, төрөөс бодлогоор дэмжихэд илүү анхаарах шаардлагатай байгааг ч тодотгож байсан юм.