Ч.Лодойсамбуу: Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой, баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд
БУУДНА ХЭМЭЭН БИЧЛЭГ ХИЙСЭН ХӨВГҮҮД СЭТГҮҮЛЧ Ч.ЛОДОЙСАМБУУ , РЕППЕР БААВАР НАРЫН ХҮҮХДҮҮД БАЙЖЭЭ!!!
Хөвгүүд өөр хоорондоо надад буу байдгийг цагдаа нар мэдэж байгаа. Би хүний гар, гэдэс, хөл рүү нь буудчихсан байхад МАНАЙ ААВ намайг чирээд гаргачихна ‼хэмээн ярьцгааж байсан юм!!!
Тэгвэл энэ талаар Сэтгүүлч Ч.Лодойсамбуу цахим хуудсандаа: Би ч бас 15-тай байж үзсэн хөөн. Айлын хүүхдүүдтэй алаг үзэлгүй нөхөрлөөд л “анхны” гэж дурсагдах сайн муу юм бүхнийг л хамтдаа хийж сахилгагүйтэж явлаа. Хүүхэд ямар аав ээждээ алга ташилт цуглуулж өгөх үүрэгтэй төрдөг биш. Намайг тухтай байлгая гэж амлаад гуйж энэ хорвоод ирсэн ч биш.
Гай гавьяа хоёроо даагаад гарчихдаг ухаантай, хүнд түвэг удалгүй урдахаа хараад амьдарчихдаг хариуцлагатай л хүн болж байвал болчих нь тэр. Учир мэдэхгүй дээрээ алдаж эндчих вий гэж бодох л юм. Тэглээ гээд яалтайв. Өөрийнхөө хүсэлд тааруулж эвдэлтэй нь биш. Анхнаасаа өөрөө шийдвэр гаргаад сурчихсан хүүхэд цаанаа л ондоо байдгийг мэдэх болохоор үг хэлэхээс илүү үлгэрлэе л гэж хичээх юм. Өөрөө аав болхоороо ойлгоноо яахав энэ бацаан.
Одоо яаж ч хэлээд ойд нь буухгүй тэр мэдрэмжийг өөрийнх нь хүү нас биед хүрэх үед л мэдэрнэ. Хүүгээр минь яллах гэж үзээд байгаа бололтой баруун солгойгүй хүчилж сэвээд сүйд. Олигтойхон жигшээд өгөөрэй таанууд.
 Найзыгаа пид пид хийж ахуйд дундуур нь “пиун пиуун” гэж далдганасныхаа төлөө өвөл зуны алинд нь ч 18:00 цагаас хойш гадаа гарах эрхээ паспорт автлаа бүрэн хасуулж байгаагаа мэдэхгүй ингээд хажууд малийж байгаад хичээлдээ явлаа. Одоо яаая ингэхэв дээ "алаг үр минь чи өөрөө л эхэлсэн" гэжээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ