ЭМЯ: Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 185 улсаас тэргүүнд эрэмбэлэгдэж байна

Монгол Улсад өнгөрсөн жил 5981 иргэн хорт хавдраар шинээр өвчилж, 4559 хүн нас баржээ. Хавдраар өвчилж буй иргэдийн 80 хувь нь 45 дээш насныхан бөгөөд 72.5 хувь нь хожуу үедээ оношлогддог. Тиймдээ ч хавдраар оношлогдсон хүмүүсийн 60 хувь нь жил хүрэхгүй хугацаанд нас бардаг талаар Хавдар судлалын үндэсний төвийн БТЭИАлбаны дарга Т.Ундармаа “Эрт илрүүлэг, оношлогоо, шинжилгээний талаарх сэтгүүлчдийн оролцоо” сургалтын үеэр мэдээллэв.

Монгол Улс хорт хавдрын өвчлөлөөрөө дэлхийн 185 улсаас тэргүүнд эрэмбэлэгддэг аж. Мөн хорт хавдрын шалтгаант нас баралтаараа ч дээрх орнуудын магнайд нь жагсдаг. Элэг, ходоод, уушиг, улаан хоолой, умайн хүзүүний хорт хавдар давамгайлдаг байна. Өнгөрсөн онд:

  • Элэгний хорт хавдраар  1956
  • Ходоодны хорт хавдраар 963
  • Уушиг, гуурсан хоолойн хорт хавдраар 446
  • Умайн хүзүүн хорт хавраар 312
  • Бүдүүн шулуун гэдэсний хорт хавдраар 278 иргэн өвчилснийг илрүүлж, оношилжээ.
  • Эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлснээр хорт хавдрын шалтгаант нас баралтыг 35-60 хүртэл хувь бууруулах боломжтой ажээ. Ходоо, улаан хоолой, элэг, умайн хүзүүн хорт хавдар нь нийт хорт хавдрын 73-75 хувийг эзэлж байна. Гэхдээ эдгээр хорт хавдраас урьдчилан сэргийлэх, эрт оношлох бүрэн боломжтой бөгөөд эрт илрүүлгийг амжилттай хэрэгжүүлбэл нийт хавдрын 75 хувийг хяналтдаа бүрэн авч чадна гэдгийг Т.Ундармаа эмч хэлж байсан юм.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ