Өчигдөр 553 хүнээс коронавирус илэрч, нэг хүн нас баржээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 553 тохиолдол батлагджээ.

Сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 315 нь Улаанбаатарт,  238 нь орон нутагт бүртгэгдсэнийг ЭМЯ мэдээлэв.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 80-аас дээш насны нэг хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2074 хүн эндээд байна.

Одоогоор коронавируст халдвартай 6 822 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 615 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 58 хүн байна. Гэрээр тусгаарлалтад 22 787  хүн байгаа аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ