Нийслэлийн хүн амын энэ хаврын хэрэгцээнд зориулан 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэх ажээ.
Одоогоор мах бэлтгэхэд 23 аж ахуйн нэгж 12 мянган тонн мах нөөцлөөд байгаа бөгөөд нөөцийн махны худалдааг ирэх 3 дугаар сард Улаанбаатар хотын захирагчийн ажлын албатай хамтран зохион байгуулна.
Чанар, эрүүл ахуй, аюулгүй байдлын хувьд малын өвчин гараагүй бүс нутаг, аймаг, сум, багаас бэлтгэх шаардлагыг онцгойлон тавьж, мал эмнэлгийн гарал үүслийн гэрчилгээгээр давхар хянан баталгаажуулж байгаа аж.