Улаанбаатарт халдварын 593, орон нутагт 599 тохиолдол бүртгэгджээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1192 тохиолдол батлагджээ.

ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 593 нь Улаанбаатарт, 599 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутгаас хамгийн олон тохиолдол буюу Дорноговь аймагт 78,  Өмнөговь аймагт 71 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт Увс, Өвөрхангай, Баянхонгор аймгуудад халдвар бүртгэгдээгүй байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 41-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2062 хүн эндээд байна.

Харин 5451 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 537 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 60 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 21 895  хүн байгаа аж.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ