46 удаагийн дуудлагаар 143 иргэн, 4.8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалж ажиллажээ

Нийслэлийн хэмжээнд 2022 оны 01 дүгээр сарын 31-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 06-ны өдрийг хүртэлх хугацаанд Гал түймэр унтраах, аврах ангиуд объектын гал түймрийн 44, аврах ажиллагааны 2 удаагийн дуудлагаар тус тус үүрэг гүйцэтгэсэн.

            Дээрх хугацаанд гал түймрийн утаажилтын бүсээс 143 иргэнийг гаргаж, гал түймрийн аюулаас 4,8 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан байна. Гал түймэрт өртөж 2 иргэн нас барсан.

            2022 он гарсаар 02 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд объектын гал түймэр 306, аврах ажиллагааны 21 нийт 327 удаагийн дуудлагатай байгаа нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 18,4%-иар өссөн үзүүлэлттэй байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ