Сар шинийн баяр амралтын өдрүүдээр 1390 алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллажээ

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны “Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх тухай” 385 дугаар тогтоол, Онцгой байдлын ерөнхий газрын даргын 2022 оны А/08 дугаар тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/160 албан тоот үүрэг, Нийслэлийн Онцгой байдлын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн “Баяр амралтын өдрүүдэд ажиллах ерөнхий эргүүл, хариуцлагатай жижүүрийн бүрэлдэхүүнийг томилох тухай” А/08 дугаар тушаал, 2022 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн  13/132 албан тоот үүргийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд 2022 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 09:00 цагаас 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 09:00 цаг хүртэл хугацаанд нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулан иргэдийн аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Баяр, амралтын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаатай холбогдуулан бие бүрэлдэхүүнийг томилгоожуулан бэлтгэл, бэлэн байдлыг ханган, давхардсан тоогоор нийт 1390 алба хаагч, 245 автомашинтай үүрэг гүйцэтгэсэн байна.

Нийслэлийн хэмжээнд Сар шинийн баяр амралтын өдрүүд буюу 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хугацаанд объектын гал түймрийн 43, аврах ажиллагааны 3, нийт 46 удаагийн дуудлагаар нийт 304 алба хаагч, 77 нэгж техниктэй үүрэг гүйцэтгэн 4 тэрбум 800  сая төгрөгийн өмч хөрөнгө, 143 иргэний амь насыг авран хамгаалсан байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ