Б.БАТ-ЭРДЭНЭ: АГААРЫН ТЭЭВРИЙН САЛБАРЫН “ГАРААНЫ ЦЭГ”-ЭЭ ТОДОРХОЙЛОХ НЬ ЧУХАЛ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, Дэд сайд Г.Түвдэндорж, БОАЖЯ-ны Аялал жуулчлалын бодлого зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Энхбат нар Дотоодын агаарын тээврийн компаниудын төлөөлөлтэй уулзалт хийлээ. /2022.02.07/
Уулзалтад дотоодын агаарын тээврийн 11 авиа компанийн төлөөлөл оролцож, салбарын өнөөгийн бодит нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлууд болон цаашдын стратеги төлөвлөгөө зэрэг сэдвийн хүрээнд талууд санал солилцлоо.