Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 860 тохиолдол батлагджээ.
ЭМЯ-ны мэдээлснээр, сүүлийн 24 цагт илэрсэн тохиолдлын 584 нь Улаанбаатарт, 276 нь орон нутагт бүртгэгджээ. Орон нутагт сүүлийн өдрүүдэд хамгийн олон тохиолдол илэрч байсан Өмнөговь аймагт 71 тохиолдол, Орхон аймагт 44 тохиолдол тус тус бүртгэгджээ. Харин сүүлийн 24 цагт 11 аймагт халдвар бүртгэгдээгүй байна. Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас 61-80 насны 3 хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд уг өвчнөөр 2055 хүн эндээд байна.
Харин 5561 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 567 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 70 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй 26.224 хүн байгаа аж.