Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1206 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн “Ковид-19” халдварын 648 нь Улаанбаатарт, 558 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 10 348 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 911 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 91 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 54 017 болж нэмэгджээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2036 хүн эндээд байна.