Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1834 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн “Ковид-19” халдварын 1020 нь Улаанбаатарт, 814 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 10 591 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 902 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 109 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 56 178 болж нэмэгджээ.
Сүүлийн 24 цагт коронавируст халдварын улмаас гурван хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2034 хүн эндээд байна.