Өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 26-ны оройн 18:30 минутын үед Төмөр замын дээд сургуулийн хойно байрлах 86-р байрны 7 давхрын лифтны хаалгаар 3 настай хүү унаж амь насаа алдсан харамсалтай xэpэг гарсан. Хүү тухайн мөчид аав дүү хоёрынхоо хамт явж байсан бөгөөд лифтны хаалгыг налж зогсоход хаалга нь цөмөрч доош унажээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тус байрны бүх давхарт лифтны хаалга нь эвдэрсэн байдалтай байгаа гэнэ.
.
Иргэний мэдээлж буйгаар тухайн иргэн дэлгүүр орох гээд гэрээсээ гарахад нь хүн орилж байгаа чимээ гарч явж очиход талийгч хүүгийн ээж бага хүүгээ тэвэрчихсэн уйлаад зогсож байсан бол аав нь талийгч хүүг тэврээд лифтнээс гаргаж иржээ. Хүүг гаргаж ирэхэд нүүр, хүзүү, бүтэн бие нь бүхэлдээ их хэмжээний гэмтэл авсан байсан бөгөөд судсыг нь барьж үзэхэд зүрх цохилж байсан тул түргэн хүлээлгүй хажуугийн хүүхдийн эмнэлэг рүү авч явах гэсэн боловч цагдаа ирээд хүүг авч явжээ. Гэвч хүү эмнэлгийн тусламж авч чадалгүй ийнхүү амиа алдсан эмгэнэлтэй хэрэг гарлаа.
Цаашид орон сууцны бүх лифтнүүдийн бүрэн бүтэн байдал, ашиглалтын хугацааг шалгах зайлшгүй хэрэгтэй байна.