Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2273 тохиолдол шинжилгээгээр батлагджээ.
Сүүлийн 24 цагт илэрсэн "Ковид-19" халдварын 1183 нь Улаанбаатарт, 1090 нь орон нутагт бүртгэгджээ. Өнөөдрийн байдлаар 11 255 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас 937 хүний биеийн байдал хүнд байгаа бол маш хүнд оноштой 93 хүн байна. Гэрээр тусгаарлагдан эмчлүүлж буй халдвартай хүний тоо 59 737 болж нэмэгджээ.
Өнгөрсөн хоногт коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар манай улсад уг өвчнөөр 2029 хүн эндээд байна.