Хүүхдийн мөнгө авахаар хүсэлт гаргасан эцэг эхчүүдийн дансанд энэ сарын 20-оос мөнгөн дэмжлэгийг нь олгож эхэлсэн билээ.
Өнөөдрийн байдлаар 1.1 сая хүүхдэд 116 тэрбум төгрөгийн мөнгөн дэмжлэг олгосныг Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд мэдэгдсэн. Одоогоор 63 мянган хүүхдийн мөнгийг дансанд нь шилжүүлээгүй болохыг Хөдөлмөр халамж үйлчилгээний ерөнхий газраас мэдээлэв.
Энэ нь хүүхдийн мөнгө авах хүсэлт гаргаагүй, 20-ноос хойш хүсэлт гаргасан, өмнө нь хүсэлтээ өгсөн ч алдаа заасан зэрэг шалтгаанаар хойшилсон шалтгаантай байна. Хүүхдийн мөнгөн дэмжлэгийг эцэг эх, асран хамгаалагч нар хуримтлал хэлбэрээр хадгалж болно. Мөн бэлэн мөнгөөр авах боломжтой. Нөхөн олголтын маргаашнаас дансанд нь шилжүүлж эхэлнэ” гэлээ.