УМАЙН ХҮЗҮҮНИЙ ХОРТ ХАВДРААС СЭРГИЙЛЬЕ!!!
Монгол Улсын хэмжээнд хорт хавдрын улмаас эмчийн хяналтад байгаа нийт өвчтөнүүдийн 39 хувь нь 5 бас түүнээс дээш жил амьдардаг бол, умайн хүзүүний хорт хавдартай иргэдийн 59.3 хувь нь таваас дээш жил амьдардаг гэсэн судалгаа бий.
Хорт хавдраар өвдсөн иргэдийн хувьд хавдрын эмчилгээ, хяналтын үр дүнг таван жил амьдарсан үзүүлэлтээр илэрхийлж харьцуулдаг байна.
Умайн хүзүүний хорт хавдар гэдэг нь эмэгтэй хүний умайн хүзүүнд, умайн доод хэсэгт үтрээтэй холбогддог хорт хавдар юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр умайн хүзүүний хорт хавдар нь эмэгтэйчүүдийн дунд хамгийн түгээмэл тохиолддог хорт хавдрын дөрөвдүгээрт ордог. 2018 онд дэлхийн хэмжээнд 570 000 орчим эмэгтэйд умайн хүзүүний хорт хавдар оношлогдож, умайн хүзүүний хорт хавдрын улмаас 311000 нас баралт бүртгэгдсэн байна.
Умайн хүзүүний эрүүл эсүүд ДНХ-д нь өөрчлөлт, мутаци үүсэх үед умайн хүзүүний хорт хавдар үүсдэг.
Умайн хүзүүний хорт хавдрын тохиолдлын 99 орчим хувь нь бэлгийн замаар дамжих халдвар, хүний өндөр эрсдэлтэй папилломавирусын халдвартай холбоотой байдаг. ХПВ-ийн халдвар ихэвчлэн хурдан арилдаг боловч байнгын халдвар нь эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг.
Умайн хүзүүний хорт хавдар үүсгэдэг бусад хүчин зүйлүүдэд дараахь зүйлс орно.
Эх сурвалж: "Эрүүл мэндийн яам 2022" #МэдээлэлАв #ИлрүүлэгтХамрагд #ВакциндХамрагд