Халдварын 2279 тохиолдол бүртгэгдэж, гурван хүн нас баржээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 2279 тохиолдол батлагдаж, өдрийнхөөс 461 тохиолдлоор нэмэгдсэн үзүүлэлттэй байна.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 1752 нь нийслэлд,  516 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 11 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 76 тохиолдол Төв аймагт бүртгэгджээ.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас гурван хүн нас барснаар уг өвчнөөр нийт 2004 хүн эндээд байна.

Одоогоор улсын хэмжээнд халдвартай 5390 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас, биеийн байдал хөнгөн 1436, хүндэвтэр 3246, хүнд 673, нэн хүнд оноштой 35 хүн байгаа аж.

Харин хөнгөн хэлбэрээр өвдсөн 17 927 хүн гэрийн хяналт ажиглалтанд байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ