Коронавируст халдварын 1208 тохиолдол батлагджээ

Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 1208 тохиолдол батлагджээ. Энэ нь өмнөх өдрийнхөөс бараг хоёр дахин ихэссэн үзүүлэлт юм.

ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн тохиолдлын 842 нь нийслэлд,  330 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 36 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу  45 тохиолдол Дорноговь аймагт бүртгэгджээ.

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4483 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагаас биеийн байдал хөнгөн 1191, хүндэвтэр 2669, хүнд 590, нэн хүнд оноштой  33 хүн байна.

Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй бөгөөд гэрийн хяналт ажиглалтад  11 259 хүн байна.

   
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ