Улсын хэмжээнд коронавируст халдварын батлагдсан 1010 тохиолдлыг өчигдөр бүртгэжээ.
Үүнээс 771 нь нийслэлд, 231 нь аймаг, орон нутагт батлагдсан бол 8 тохиолдол гадаадаас зөөвөрлөгдсөн байна. Орон нутагт хамгийн олон буюу 73 тохиолдол Сэлэнгэ аймагт бүртгэгджээ.
Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа биеийн байдал хөнгөн 942, хүндэвтэр 2483, хүнд 398, нэн хүнд оноштой 23 хүн байна.
Мөн хугацаанд халдварын улмаас хоёр хүн нас барж, нийт нас баралт 1999 боллоо. Гэрийн хяналт ажиглалтад 9281 хүн байгаа аж.