Хятад иргэний 1.2 тэрбум төгрөг дээрэмдсэн гар буутай этгээдүүдийг илрүүллээ

Өчигдөр буюу 2022 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр гадаадын иргэн бүлэг этгээдүүдэд 1.2 тэрбум төгрөгөө дээрэмдүүлсэн.

Тэгвэл цагдаагийн алба хаагчид өнгөрсөн шөнө ажиллаж, тухайн этгээдүүдийг илрүүлжээ.

Тодруулбал Б, Ө, Д нар дээрэм хийснийг илрүүлж, тэднээс цүнх, чемоданд хийсэн боодолтой 20 мянгатын дэвсгэртүүд мөн гар буу хураан авчээ.

Тодруулбал, БНХАУ-ын иргэн болох эрэгтэй 46 настай fan Jijang түүний Монгол орчуулагч эмэгтэй 30 настай Б.Н ийг хамт байхад нь үл таних бүлэг залуус гаднаас орж ирж хар баг зүүсэн тэд тухайн хятад иргэний гэрт дайран орж, түүний гар хөлийг хүлээд 1,2 тэр бум төгрөгийг нь дээрэмдэн авч явсан байна.

Шалгалтын ажиллагааны дүнд 24-38 насны нэг эмэгтэй, дөрвөн эрэгтэйг олж тогтоон, хэрэг үйлдэхэд ашигласан авто машин, цүнхтэй мөнгийг эд мөрийн баримтаар хураан авчээ. Тус хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ