Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 488 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын 28 нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 360 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт бүртгэгджээ.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1989 хүн эндээд байна.
Одоогоор халдвартай 2179 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3457 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.