Зорилтот өрхөд халамжийн оноон дээр нь тулгуурлан шахмал түлшийг олгоно

Агаарын чанарын асуудлаарх уламжлалт мэдээлэл Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд боллоо. Мэдээллийн эхэнд өнгөрсөн 7 хоногт агаарын чанарын талаарх аймаг, орон нутгийн мэдээллийг танилцуулсан юм.

2021.12.24-31-ний хооронд 7 хоногийн мэдээгээр Дархан-Уул, Дорнод аймагт РМ10 тоосонцрын агууламж стандарт хэмжээнээс 2.7 дахин их байсан байна. Дундговь, Завхан аймагт стандартаас давсан тохиолдол ажиглагдаагүй.

Орхон аймаг РМ тоосонцорын хэмжээ 7 хоногийн дунджаар стандарт агууламжаас 4.2 дахин их гарчээ.

Ганц Өмнөговь аймаг хүхэрлэг хий стандарт агууламжаасаа давсан тохиолдол ажиглагдсан байна.

Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн “Баярын өдрүүдэд нийслэлд сайжруулсан түлшний борлуулалтын 608 цэг ажиллаж, түлшний хүртээмж хоногийн дундаж борлуулалт 4000 орчим тонн байлаа. Өөрөөр хэлбэл, ссайжруулсан шахмал түлшний борлуулалт, түгээлтэд ямар нэгэн асуудал үүсээгүй гэсэн үг.

2022 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд 62.000 тонн сайжруулсан шахмал түлшийг нийслэлийн 6 дүүрэгт нөөцөлсөн. Энэ нөөц 2021.12.31-ний байдлаар 22.100 тонн байна. Энэ нөөцөөрөө Сар шинийн баярыг өнгөрүүлэх зорилттой. Энэ нь хоногийн борлуулалтаа Тавантолгой түлш компаний үйлдвэрлэлтэй уялдуулж нөөцөө хүргэнэ. Үүнд ямар нэгэн тулгамдсан асуудал үүсэхгүй.

Өнгөрсөн 7 хоногийн нийслэлийн Засаг даргын шуурхай хурлаар өгөгдсөн үүргийн дагуу нийслэлийн төвийн 6 дүүргийн нэн хүндрэлтэй, түлээ, түлшний хомсдолтой айл, өрхүүдэд сайжруулсан шахмал түлшийг олгохоор болсон. Энэ хүрээнд Нийслэлийн нийгмийн халамжийн газраас агаарын чанарын бүсэд амьдардаг 6098 зорилтот өрхийг халамжийн оноон дээр нь тулгуурлан гаргаж ирж, сайжруулсан шахмал түлшийг олгох гэж байна. Гэхдээ эдгээр өрхөд түлшийг бэлнээр буулгаж өгөх биш сайжруулсан шахмал түлшний картыг нь цэнэглэж өгнө. Уг картаараа өөрт ойр салбараас сайжруулсан түлшээ авах зохицуулалт хийсэн.

Цагдаагийн байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа ажил үр дүнтэй явж байгаа. Өөрөөр хэлбэл, иргэд мэдээллийг сайн өгч байна. Хэдийгээр иргэдээс ирж байгаа мэдээллийн ихэнх нь хардлага байгаа ч үүнийг мэдээлж байгаа нь зөв. Иргэд хажуу айл, хөршдөө анхаардаг. Ойр орчимд байгаа ямар нэгэн хар утаа хаяж байгаа айл, аж ахуйн нэгжүүддээ анхаарал хандуулж, мэдээлэл өгч байгаа нь маш зөв юм.

2021.12.31-нд Шадар сайдын тушаал гарч, уг тушаалаар нийт 18 ажлыг хийх ажлын хэсгийг байгуулж, үүрэгт ажилдаа орсон. Уг ажлын хэсэгт хяналт шалгалт, түүхий нүүрсний хэрэглээ, аж ахуйн нэгжүүдийн шүүлтүүрийн ажиллагаа, Улаанбаатар хотын 100 кват-аас дээш хүчин чадалтай аж ахуйн нэгжүүдийн зуухны ажиллагаа, хүчин чадал, агаарт нөлөөлж байгаа нөлөөлөл, мөн сайжруулсан шахмал түлшинд үнэлэлт, дүгнэлт хийх мэргэжлийн багийн ажлын хэсэг гаргаж, үүрэгт ажилдаа орсон. Эдгээр ажлын хэсэг долоон хоног бүрийн даваа гарагт ажлаа тайлагнах үүрэг хүлээсэн” гэлээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Батсайхан “2021.12.27-2022.01.02-ны хугацаанд хийгдсэн хяналт, шалгалтын мэдээг танилцуулж байна. Цагдаагийн байгууллагаас зургаан постонд хяналтын үүрэг гүйцэтгэж байна. Дулаан үйлдвэрлэх, түгээх зохицуулалтаар хангах үүрэг бүхий 87 тээврийн хэрэгслээр 2008 тонн түүхий нүүрс, агаарын чанарын сайжруулах бүсээр 31 тээврийн хэрэгслээр 1396 тонн түүхий нүүрс дамжин тээвэрлэхэд, баяжуулсан нүүрс 7 тээврийн хэрэгслээр 308 тонн тээвэрлэхэд хяналт тавьж ажилласан.

Хяналт шалгалт 2,3 арга хэмжээний хүрээнд түүхий нүүрс хэрэглэсэн, Улаанбаатар хотын бүсээс сайжруулсан түлш гадагш нь гаргахыг завдсан 2 удаагийн үйлдлээр 39 шуудайг тээвэрлэж явсныг илрүүлж холбогдох түлш, нүүрсийг Амгалан дулааны цахилгаан станцад буулгаж, зөрчлийг баталгаажуулан ажилласан” гэв.

Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Эргүүл, хамгаалалтын хэлстийн дарга, цагдаагийн хурандаа Б.Даваадорж “Цагдаагийн 102 дугаарт 2021.12.23-29-ний хугацаанд угаартсан гэх 20 дуудлага, мэдээлэл ирж, нэг хүний амь нас эрсэдсэн. 56 иргэн хүнд, хөнгөн хэлбэрээр өртөж, эмнэлгийн анхан шатны тусламж авсан.

Угаартсан иргэдийн 32 буюу 56.1  хувь нь хүүхэд байсан. Угаартсан гэх дуудлага мэдээллийн шалтгаан нөхцөлийг шалгаж үзэхэд гар хийцийн буюу энгийн зуухтай, ханан пийшин, зуух яндангийн битүүмж муугаас утаа гарсан. Угаар мэдрэгчгүй. Угаар мэдрэгчтэй боловч зай нь дууссан, эвдэрсэн, яндангийн соролтыг хаасан зэрэг шалтгаан тогтоогдсон.

Мөн хугацаанд түүхий нүүрс хэрэглэж байж болзошгүй гэх дуудлага мэдээлэл 7 бүртгэгдсэн. Үүнээс 2 мэдээлэл нь тогтоогдож, шалгалтын ажил явагдаж байна” гэлээ.

Нийслэлийн агаарын чанарын хэлтсийн дарга Н.Нарангэрэл “Агаарын чанарыг сайжруулах журмыг зөрчиж Улаанбаатар хотоос 6700 шуудай сайжруулсан шахмал түлш авч гарч байгаа зөрчлийг илрүүлсэн. Нийтдээ 335 шуудай сайжруулсан шахмал түлшийг Амгалан дулааны цахилгаан станцад төвлөрүүлж, зөрчлийн тухай хуулийн дагуу торгуулийн арга хэмжээ авсан” гэлээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ