Айл өрхүүд энэ сарын нэгнээс ус, дулаан, хогны мөнгөө төлж эхэлнэ.
КОВИД-19 цар тахлын үед айл өрхүүдийн орлогыг хамгаалах үүднээс ус, дулаан, хог болон цахилгааны төлбөрийг төр хариуцан төлж байсан билээ. Харин өнгөрсөн сарын 31-ний Засгийн газрын ээлжит хуралдаанаар ус, дулаан, хогны мөнгийг төр хариуцахгүй байхаар шийдвэрлэсэн.
Цахилгааны төлбөрийг энэ оны зургаадугаар сарын 1 хүртэл төрөөс тодорхой зохицуулалттайгаар төлөхөөр болсон. Гэхдээ айл өрхүүд тогтоосон хязгаараас илүү цахилгаан хэрэглэсэн тохиолдолд зөрүүг нь өөрсдөө хариуцан төлнө.