Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр 226 хүн коронавирусээр халдварласан нь батлагджээ.
Шинээр илэрсэн тохиолдлын долоо нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 163 нь Улаанбаатар хотод, 56 нь орон нутагт бүртгэгджээ. Харин орон нутгаас хамгийн олон буюу 24 тохиолдол Өмнөговь аймагт батлагдсан байна.
Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас нэг иргэн нас барснаар энэ өвчнөөр манай улсад нийт 1987 хүн эндээд байна.
Одоогоор халдвартай 1968 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 3371 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.