Дуучин М.Нарантуяад гэнтийн бэлэг барьжээ.
Тэрээр цахим хуудсандаа: Хүүшээ энэ хөөрхөн хайруудыг хараач ээ.
ТҮК-н менежер та хаана байна, байгаа газар нь очоод хальт уулзаадхая гэсэн юм. Тэнд энд явна гээд байгаа газраа хэлээд хоцрох шахам очтол манай гурван ах ийм гоё бэлэг бэлдчихсэн зогсож байдаг байгаа.
Ямар гоё юм бэ, ёстой л өвлийн өвгөнөөс бэлэг авч байгаа хүүхэд шиг баярлалаа.
Улаанбаатар хотын цэвэр цэмцгэр байдлын төлөө үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл хоёргүй сэтгэлээр хөдөлмөрлөн зүтгэдэг
Банзарын Мөнхцэцэг даргатай ТҮК-н нийт ажилтан хамт олондоо шинэ оны халуун мэнд дэвшүүлж амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе гэжээ.