КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.12.26/
Эрүүл мэндийн яамны мэдээгээр, өчигдөр улсын хэмжээнд 204 хүн коронавируст халдвар авсныг шинжилгээгээр баталжээ.
Гадаад орноос зөөвөрлөгдсөн 4, Улаанбаатар хотод 122, орон нутагт 78 тохиолдол бүртгэгдэв.
Халдварын улмаас эмнэлэгт 2367 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 879 хүний биеийн байдал нь хөнгөн, 1203 нь хүндэвтэр, 243 нь хүнд, 42 нь нэн хүнд байгаа аж. Харин гэрийн хяналтад 4373 хүн өрхийн эмчийн заавраар эмчлүүлж байна.