Т.Баярцэцэг 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд алтан медаль хүртлээ

 Монгол улсын гавьяат тамирчин М.Жанцанхорлоо агсны нэрэмжит хийн бууны залуучууд, насанд хүрэгчид, мастеруудын тэмцээний 10 метрийн хийн гар бууны насанд хүрэгчдийн ангилалд  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангийн тамирчин, ахлах дэслэгч Т.Баярцэцэг алтан медаль хүртлээ.

Мөн багийн төрөлд нийт 22 баг өрсөлдсөнөөс  Онцгой байдлын байгууллагын баг гутгаар байрт шалгарч, хүрэл медалийн эзэд болсон юм.

Тэмцээн энэ сарын 17-22-ны өдрүүдэд болж, аймаг орон нутаг салбар клубуудын 16 байгууллагын 160 гаруй тамирчин оролцож, аваргуудаа шалгарууллаа гэж  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спортын хороо 120 дугаар ангиас мэдээллээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ