СӨҮЛ ХОТ ОРЧМЫН НУТАГ ДЭВСГЭРТ ХАЛДВАР ХАМГААЛЛЫН 2 ШАТЛАЛ ДЭЭР ЧАНГАТГАСАН ДЭГЛЭМ ҮЙЛЧИЛНЭ

Сүүлийн өдрүүдэд БНСУ-д коронавируст халдварын тархалт нэмэгдэж буйтай холбогдуулан 8 дугаар сарын 30-наас 9 дүгээр сарын 6-ны ѳдѳр хүртэл нийслэл Сөүл хот орчмын нутаг дэвсгэрт халдварын эрсдэл ѳндѳр газруудад халдвар хамгааллын чангатгасан (2.5) дэглэмийг хэрэгжүүлэх шийдвэрийг БНСУ-ын Гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх төв штабаас гаргажээ. Уг дэглэмийн дагуу зоогийн газар, нарийн боовны дэлгүүрүүд зѳвхѳн хүргэлт хэлбэрээр үйлчилгээ үзүүлэх, фитнес клуб, бильярд, гольфын тѳв, агаарын теннисний газар, боулинг тѳв, усан басейн, тулааны заал, аэробик тѳв, ширээний теннисний тѳв, иогийн тѳвүүдийн үйл ажиллагааг зогсоох, сургалт, дамжааны тѳвийг алсын зайн сургалтын хэлбэрээр явуулах, тѳрийн байгууллагын албан хаагчдын 1/3 хувийг гэрээсээ ажиллахаар зохицуулсан байна.

Иймд БНСУ-д оршин суугаа манай улсын иргэд дээрх дэглэмийг мөрдөж, хувийн аюулгүй байдлаа сахихыг зөвлөж байна.

Эх сурвалж: ГХЯ-ны Консулын газар

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ