Нийслэлчүүд төв талбайд хуучин оноо үдэж, шинэ оноо угтдаг уламжлалтай. Сүүлийн хоёр жил дэлхий нийтийг хамарсан коронавирусийн халдварын улмаас “Улаанбаатарын мөнгөн шөнө” шинэ жилийн цэнгүүнийг зохион байгуулаагүй билээ.
Энэ шинэ жилийн хувьд ч төв талбайд олныг хамарсан баярын үйл ажиллагаа хийхгүйг эх сурвалж хэллээ.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагаас (ДЭМБ) коронавирусийн Омикрон хувилбарын тархалтаас сэргийлэхийн тулд зарим баяр наадмаас татгалзахыг уриалж байгаа юм.