КОРОНАВИРУСТ ХАЛДВАР (COVID-19)-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН МЭДЭЭ /2021.12.17/
Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд хийсэн шинжилгээгээр 262 иргэн коронавирусээр халдварласан нь батлагдж, шинээр илэрсэн тохиолдлын дөрөв нь гадаадаас зөөвөрлөгдсөн бол, 158 нь Улаанбаатар хотод, 100 нь орон нутагт бүртгэгджээ.
Ингэснээр манай улсад "КОВИД-19" халдварын бүртгэгдсэн тохиолдлын тоо 387 708 болжээ.
Мөн хугацаанд нас баралт бүртгэгдээгүй байна. Одоогоор халдвартай 2583 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 4711 хүн өрхийн эмчийн хяналтад гэрээр эмчлүүлж байгаа аж.