Долоо хоног бүрийн Даваа гарагт Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас нийслэлийн агаарын чанарын талаарх ээлжит мэдээллийг өгдөг болсон билээ.
Энэ үеэр Лхагва гаригаас эхлэн иргэд шахмал түлшний хэрэглэсэн шуудайгаа буцаан өгснөөр 300 төгрөг авна гэж мэдээллээ. Иргэд хэрэглэсэн шуудайгаа "Тавантолгой түлш" ХХК-ийн хангамжийн таван баазад тушааж мөнгөө авах юм байна.