“УУР АМЬСГАЛЫН ӨӨРЧЛӨЛТИЙН НӨЛӨӨ, ЦӨЛЖИЛТ” СЭДЭВТ БОГИНО ХЭМЖЭЭНИЙ КИНОНЫ ШИЛДГҮҮД ТОДОРЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран “Уур амьсгалын өөрчлөлтийн нөлөө, цөлжилт” сэдэвт богино хэмжээний кино бүтээх уралдаан зарласан.
Уралдаанд 67 бүтээл ирснээс:
Шилдэг кино: Миний нутгийн төгөл. /Zero entertainment – 10 сая төгрөг/
Шилдэг зохиол: Эх. /Within production – 2.5 сая төгрөг /
Шилдэг зураг авалт: Энэрэл. /Итгэл студи – 2.5 сая төгрөг/
Шилдэг баримтат кино: Элсэн гамшиг. /МҮОНТВ-ийн Нийгэм, эдийн засаг, бодлогын нэвтрүүлгийн редакц – 5 сая төгрөг/
Шилдэг анимейшн: Цөлжилт. /Hollywood camel – 5 сая төгрөг/
Шүүгчдийн нэрэмжит шагнал: Өв (А). /Академи -16 студи – 5 сая төгрөг/ шалгарлаа.
Шилдэг бүтээлийн эздэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга А.Үйлстөгөлдөр шагналыг нь гардуулж, баяр хүргэв.
Мөн шилдэг 10 бүтээлд багтсан:
Монгол орны мөстлөг- Уур амьсгалын өөрчлөлт. /Red orchid media/
Өв (Б). /9G entertainment/
Маргааш. /Focus media/ бүтээлд талархал гардууллаа.
Уралдааныг 2021 оны 10 дугаар сарын 15-наас 2021 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн 18.00 цаг хүртэл хугацаанд зарлан, бүтээлийг
https://president.mn/kino холбоосоор хүлээн авсан юм.
Бүтээлүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын фэйсбүүк хуудсаар толилуулж, шилдгүүдийг шалгаруулахдаа үзэгчдийн саналыг харгалзан үзжээ. Богино хэмжээний кино бүтээх II уралдааныг ирэх оны эхний улиралд зарлахаар төлөвлөөд байна.
Өмнө нь Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо хамтран “Цөлжилт Монголд” гэрэл зургийн уралдаан зарлаж, шилдгүүдийг тодруулсан юм.