Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зорилтот бүлгийн 45 өрхөд суурилуулах ажил эхэлсэн

Швейцарын Хөгжлийн Агентлаг, НҮБ-ын Хүүхдийн сангийн хамтарсан санхүүжилттэй Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг, Баянхонгор аймагт 2018 оны IV улирлаас 2022 оны 4-р улирлыг дуустал хэрэгжих “Эх, хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын нөлөөг бууруулах нь” төслийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Төслийн сайн туршлага, үр дүнг СХД-т хэрэгжүүлэх асуудлаар нийслэл, дүүргийн ЗДТГ-тай уулзалт зохион байгуулах ажлын хүрээнд хамтарсан уулзалтыг 3 удаа хийсэн бөгөөд 2022 онд хэрэгжүүлэх үйл ажиллагаа, төсвийн уулзалтыг зохион байгуулсан юм.  Үүний үр дүнд хамтран ажиллах ажлын төлөвлөгөө, төсөв тодорхой болж, Монгол гэрийн дулаалга, халаалтын багцыг зорилтот бүлгийн 45 өрхөд суурилуулах ажил эхэлсэн.

Тус үйл ажиллагаанд Эрүүл мэндийн дэд сайд М.Баттүвшин, Төслийн зөвлөх хорооны гишүүн, Швейцарын хөгжлийн агентлагийн хамтын ажиллагааны захирал Стефани Бурри, төслийн зохицуулах хорооны Дэд дарга буюу НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуаси Комлан болон бусад төлөөлөл оролцлоо.

"Эх, хүүхдийн эрүүл мэндэд үзүүлэх агаарын бохирдлын нөлөөллийг бууруулах нь" төслийн 2021 оны зорилт, хэрэгжилтийн явц болон төсвийн зарцуулалт, ажлын тайланг, мөн 2022 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хамт мэдээлэл солилцож, шийдвэр гаргахаар хуралдааныг зохион байгууллаа. Түүнчлэн Цэвэр агаар төлөвлөгөөг хэрэгжүүлэн ажиллаж Баянхонгор аймгийн туршлага, сургамж, үр дүнг сурталчлах үйл ажиллагааг долоо хоног тутмын хамтарсан уулзалтыг хийж олон нийтийн сүлжээгээр сурталчилсан.

Эрдэм шинжилгээ,судалгааны тэргүүлэх чиглэлийг тодорхойлох ажлыг МУИС-ийн баг гүйцэтгэж БОАЖЯ-нд хүлээлгэн өгсөн юм. Үүний дагуу 2022 онд 5 сэдвээр судалгааны ажил хийх саналыг 2022 ны үйл ажиллагаан төлөвлөгөөний төсөлд тусгасан. Төслийн зөвлөх хорооны 6 дахь удаагийн хурлыг  2021 оны 12 сарын 7-ны өдөр зохион байгууллаа.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ