Н.Тавинбэх: Ирэх сараас иргэд ус, цахилгаан, дулааны мөнгөө өөрсдөө төлнө

Засгийн газраас цар тахлын үед иргэд, ААН-ийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төрөөс 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ийг дуустал төлөх шийдвэрийг гаргасан. Эл хөнгөлөлтийн арга хэмжээ бүтэн жил хэрэгжиж байгаа бөгөөд дунд нь нэг удаа сунгасан юм. Төрөөс айл өрх, ААН-ийн цахилгаан дулааны төлбөрт зургаан сард дунджаар хагас тэрбум төгрөг зарцуулж байгаа. Шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг Эрдэнэт үйлдвэрийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа билээ. Ирэх онд айл, өрх ААН-ийн цахилгаан, дулаан, усны төлбөрийн хөнгөлөлтийг үргэлжлэх үү гэдэг хүлээлт нийгэмд үүсээд буй. Засгийн газрын түвшинд уг шийдвэрийг дахин зургаан сараар үргэлжлүүлэх тооцоо судалгааг хийж байгааг эх сурвалж мэдээлж байсан. Гэхдээ дахин сунгахад санхүүгийн хувьд хүндрэлтэйг Сангийн сайд ч хэлж байсан.

Тэгвэл уг асуудлаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх байр сууриа илэрхийлжээ. Тэрээр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа "Төрөөс хэрэгжүүлж байгаа хөнгөлөлтийн хугацаа 2021 оны арванхоёрдугаар сарын 31-ээр дуусгавар болох учиртай. Засгийн газар уг тогтоолыг сунгах талаар албан ёсоор огт яриагүй тул төлбөрийн хөнгөлөлт дуусна гэж ойлгож байгаа. Эдийн засгийн бүх харилцааг сэргээсэн. Тиймээс  төр иргэдийн цахилгаан, дулааны төлбөрийг хариуцах шаардлагагүй гэж харж байна. Ковидын хүндрэлийг тойрч гарсан нэг ч аж ахуйн нэгж байхгүй шүү дээ. Эрдэнэт ч, Эрчим хүчний салбар маш хүнд байгаа. Гарцаагүй шаардлага байсан учраас Эрдэнэт үйлдвэр хөрөнгө оруулалтын олон ажлаа хойш нь тавьж байгаад эрэмбээр нь энэ төлбөр тооцооны зардлыг гаргасан. Төсөвт төвлөрөх татварын орлого ч энэ хэмжээгээр буурч байна. Тиймээс үүнийг арванхоёрдугаар сарын 31-ээр тасалбар болгох зүйтэй. Нийгмийн амьдрал хэвийн горимдоо орсон учраас иргэд ус, цахилгаан, дулааны төлбөрөө өөрсдөө төлөөд явах боломжтой гэж харж байна" гэжээ.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ