НИЙГЭМ“Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г төр, хувийн хэвшил хамтран боловсруулж байна

Байгаль орчин аялал жуулчлалын яам, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим, Монголын аялал жуулчлалын холбоо хамтран “Шинэ хэвийн байдал-Аялал жуулчлалыг сэргээх стратеги” уриатай “TOURISM FORUM MONGOLIA-2021” арга хэмжээг салбар дундын болон төр, хувийн хэвшлийн нэгдмэл зорилго, харилцан ойлголцол, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, Дэлхийн аялал жуулчлалын чиг хандлагад нийцүүлэн аялал жуулчлалыг сэргээх гарц шийдлийг тодорхойлох зорилгын дор амжилттай зохион байгуулсан.

  • Ковидын үеийн болон дараах үеийн маркетинг, гадаад сурталчилгаа
  • Жуулчин тээвэрлэлтийн боломж ба шийдвэрлэх асуудлууд
  • Зочлох үйлчилгээний чиг хандлага, стандарт зэрэг асуудлыг цогцоор нь хэлэлцэн, салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд “Аялал жуулчлалын салбарыг сэргээх стратеги төлөвлөгөө” боловсруулагдах ажлын хэсгийг байгуулж ажилдаа ороод байна.

Эрдэмтэн судлаачид, төр хувийн хэвшлийн төлөөллүүдээс бүрдсэн ажлын хэсгийн ээлжит хурлаар “Аялал жуулчлалыг сэргээх стратеги төлөвлөгөө”-г холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд нийцүүлэн 2021 оны 12 дугаар сардаа багтаан боловсруулахад дэмжлэг үзүүлэн, хамтран ажиллах асуудлыг хэлэлцлээ. “2021 онд гадаадын жуулчдын урсгалыг шат дараатай нээж, 2022-2023 онд жуулчдын тоон өсөлтийг эрчимтэй нэмэгдүүлж, 2019 оны нөхцөлд хүргэх юм.

Улмаар 2024 онд гадаадын жуулчдын тоог 1 саяд хүргэж, аялал жуулчлалын салбарыг дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийг 10%-д хүргэхээр төлөвлөж байгаа. Энэхүү ажлыг амжилттай хэрэгжүүлэхийн тулд тооцоо судалгаанд үндэслэсэн тодорхой төлөвлөгөө шаардлагатайг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан онцоллоо.

Стратеги төлөвлөгөө боловсруулах удирдан чиглүүлэх ажлын хэсэгт зам тээвэр, иргэний нисэх, гадаад харилцаа, соёл урлаг, эдийн засаг, маркетинг, зочлох үйлчилгээ, хүний нөөцийн асуудлуудад хамаарах төрийн болон төрийн бус байгууллагуудын удирдлагуудаас оруулсан нь шийдвэр гаргагчид 2022-2023 онд аялал жуулчлалын салбарыг хамгийн хурдан хугацаанд сэргээх зайлшгүй шаардлагатай байгаа тухай нэгдсэн ойлголтод хүрч, үүсээд буй нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт өгөхөд чухал нөлөөтэйг мөн тэрээр дурдав.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ