НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 1987 оны 9 дүгээр сарын 16-нд Монреалийн протоколд гарын үсэг зурсан өдрийг тохиолдуулан энэ өдрийг Озоны давхаргыг хамгаалах олон улсын өдөр болгон зарласан билээ. Озоны өдрийг дэлхий даяар жил бүр олон нийтэд озоны давхаргыг хамгаалахын ач холбогдол, Монреалийн протоколыг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг сурталчлан тэмдэглэдэг.
Энэ жилийн "Дэлхийн озоны давхаргыг хамгаалах өдөр"-ийг тохиолдуулан Монреалийн протокол ба түүний Кигалийн нэмэлт өөрчлөлтийн талаар олон нийтийн мэдлэгийг дээшлүүлэх, протоколын хэрэгжилтэд олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын дэмжлэгтэйгээр Ази, Номхон далайн бүсийн “ОЗОН-УУР АМЬСГАЛ" сэдэвт уран бүтээлийн уралдааныг 2021 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн нэг жилийн хугацаатайгаар зохион байгуулж байна.
УРАЛДААНЫ ЗОРИЛГО:
УРАЛДААН ЗОХИОН БАЙГУУЛАГДАХ ХУГАЦАА, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ:
ОРОЛЦОГЧДЫН НАСНЫ АНГИЛАЛ:
БҮТЭЭЛИЙН ТӨРӨЛ:
БҮТЭЭЛИЙН АГУУЛГА:
Дэлхийн озоны өдрийн сэдэв болон зурагт хуудсын талаар дэлгэрэнгүй мэдээлийг энд дарж авна уу.
Уран бүтээл агуулгатай байж болох ба үүгээр хязгаарлагдахгүй:
Анхааруулга: Хэрэв бүтээлийн агуулга нь дээр дурдсан санаануудыг эсвэл Венийн конвенц, Монреалийн протокол, Кигалийн нэмэлт, өөрчлөлтийг тусгалгүй ерөнхий (жишээ нь байгалийн гоо үзэсгэлэн эсвэл хүрээлэн буй орчин эсвэл уур амьсгалын асуудал) санаануудыг тусгасан тохиолдолд тухайн бүтээл нь сайнаар үнэлэгдэхгүй.
БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА:
БҮТЭЭЛ ИЛГЭЭХ (2022 оны 01 сарын 01 - 2022 оны 03 сарын 31-нийг дуустал):
Оролцогчид уралдааны онлайн платформд өөрсдийн бүтээлээ байршуулах ёстой. Ингэхдээ дижитал зурган файлыг сонгосон төрөл, ангиллын бөглөх маягтын хамт илгээнэ. Бүтээл байршуулах онлайн платформ нь Тайландын цагаар 2022 оны 01 сарын 01-ний өдөр 12:00 цагаас 2022 оны 03 сарын 31-ний 24:00 цаг хүртэлх хугацаанд нээлттэй байна.
Мөн энэхүү платформоос:
(i) Монреалийн протоколын суурь мэдээлэл,
(ii) Үнэлгээ, шалгаруулалтын шалгуурыг тусгасан уралдааны тайлбар, дүрэм;
(iii) Озоны үндэсний албадын үндэсний түвшинд шалгаруулсан бүтээлүүдэд олон нийтийн санал хураалт хийх хэсэг;
(iv) Тусламжийн хэсэг болон
(vii) Бусад анхаарах шаардлагтай мэдээллүүдийг авах боломжтой
Жич: Уралдаанд оролцогч нь үндэсний болон бүсийн түвшинд зөвхөн нэг шагнал авах эрхтэй хэдий ч хэдэн ч бүтээлийн төрөлд бүтээлээ илгээх боломжтой.
ШАЛГАРУУЛАЛТ, ШАГНАЛЫН САН:
Үндэсний түвшинд:
Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн дагуу БОАЖЯ-ны Озоны үндэсний алба нь НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон түнш байгууллагуудын тусламжтайгаар үнэлнэ.
Бүтээл ирүүлсэн оролцогч бүрт цахим сертификат олгоно.
Бүсийн түвшинд:
Бүтээлийн төрөл, насны ангилал тус бүрийн үндэсний түвшний ялагчдын уран бүтээлийг олон нийтийн санал асуулгыг авах зорилгоор онлайн платформд байршуулах ба төрөл, ангилал тус бүрийн нэг ялагчийг шалгаруулж шагнал, дурсгалын зүйл гардуулна.
Шалгаруулалтыг дараах байдлаар үнэлнэ:
o Олон нийтийн санал - 30>#/p###
o Бүсийн озоны үндэсний алба - 35>#/p###
o НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, ЮНЕСКО, бусад мэргэжилтнүүдээс бүрдсэн шүүх бүрэлдэхүүн - 35>#/p###
Зохиогчийн эрх ба хууль эрх зүйн асуудал:
Оролцогчид уран бүтээлийнхээ цор ганц зохиогч нь байх ёстой бөгөөд оюуны өмчийн бүх эрхийг эзэмших ёстой. Уран бүтээл нь эх бүтээл байх ёстой ба оршин суугаа улсаас үл хамааран оюуны өмч болон бусад гуравдагч этгээдийн бусад эрхийг зөрчөөгүй байх ёстой.
Үүнээс гадна өмнөх уралдаануудад түрүүлээгүй, өөр газар нийтлэгдээгүй (хэвлэмэл болон цахим хэлбэрээр), мөн энэ уралдааны үеэр бусад уралдаанд оролцохоор бүтээлээ явуулаагүй байх ёстой. Ямар ч тохиолдолд бусдын бүтээлийг хулгайлан ашиглахыг хориглоно. Уран бүтээлийг илгээхээс өмнө зохиогчийн эрхийг шийдсэн байх нь оролцогчийн үүрэг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь гуравдагч этгээдийн зохиогчийн эрх болон оюуны өмчийн бусад эрхийг зөрчсөн аливаа бүтээлийг хасах эрхтэй бөгөөд зохиогчийн эрх эсвэл оюуны өмчийн эрхийг зөрчсөн эсвэл зөвшөөрөлгүй ашигласан тохиолдолд ямар нэгэн хариуцлага хүлээхгүй болно.
Оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр болон тухайн хөтөлбөрөөс эрх олгосон хүмүүс, аж ахуйн нэгжүүдэд хууль тогтоомжид заасан зохиогчийн эрх, холбогдох эрх эсвэл оюуны өмчийн бусад эрхийг үнэ төлбөргүй, үүрэг хариуцлагагүй, онцгой эрхгүй, буцалтгүй, хугацаагүй, дэлхий даяар ашиглах тусгай зөвшөөрөлгүйгээр уран бүтээлийг ашиглахыг зөвшөөрөх. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн зүгээс уг бүтээлүүдийг ашиглахдаа зохиогчийг дурьдах үүрэгтэй. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр нь уралдааны үеэр болон дараа уран бүтээлийн эх хувилбарын засварласан хувилбарыг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн вэбсайт эсвэл холбогдох бусад мэдээ, нийтлэлд бүхэлд нь эсвэл хэсэгчлэн нийтлэх эрхтэй
Хүнийг тусгасан сэдэвтэй уран бүтээлүүд нь тухайн оролцсон хүнээс зөвшөөрөл аван уралдаанд оролцох ёстой ба үүнийг НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрт ашиглаж болно. Уран бүтээлд бүдүүлэг, хууль бус, ялгаварлан гадуурхсан, садар самуун, гүтгэлгийн шинж чанартай агуулга, материал оруулахыг хориглоно. Илгээсэн бүтээлд гуравдагч этгээдийн сурталчилгаа, уриа, лого, тэмдэг эсвэл худалдааны байгууллагын ивээн тэтгэгчийн дэмжлэг, туслалцааг тусгахгүй байх.
Уралдаан хойшилсон эсвэл цуцлагдсан тохиолдолд НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр аливаа хариуцлага хүлээхгүй ба уралдаанд оролцсноор оролцогч хохирсон, бэртсэн, урам хугарсан зэрэг шагнал авсан ба аваагүйн улмаас үүссэн асуудалд хариуцлага хүлээхгүй болно.
Мөн уралдаанд оролцогчид НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрөөс урьдчилан бичгээр зөвшөөрөл авалгүйгээр хөтөлбөрийн нэр/лого/тэмдгийг аливаа зорилгоор ашиглах эсвэл гуравдагч этгээдээр дамжуулахыг хориглоно.
Уралдаанд оролцох талаар дэлгэрэнгүй мэдээллийг https://www.ozone2climate.org/хаягаас харах боломжтой.