Үндэсний хувцас үйлдвэрлэгчид нэгдэн "Дээлтэй Даваа гараг" үндэсний уриалгыг гаргажээ

Үндэсний хувцас үйлдвэрлэгчид нэгдэн "Дээлтэй Даваа гараг" үндэсний уриалгыг гаргажээ. Тус уриалга нь 7 хоног бүрийн нэг өдөр үндэсний хувцасаа өмсөж хэвших, дээл хувцасаар дамжуулан өв соёлоо түгээн дэлгэрүүлэх, танин мэдэх, уламжлалаа хадгалах, боловсрол олгох, үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих зэрэг олон чухал ач холбогдолтой юм. Оёмол бүтээгдэхүүн, хувцас үйлдвэрлэлийн салбарт 815 аж ахуй нэгж, 1,900 гаруй хувиараа хөдөлмөр эрхлэгч, нийт 15,480 ажилтан ажиллаж байна. Эдгээрийн 59% нь үндэсний дээл хувцас үйлдвэрлэдэг.

Монгол улсын хэмжээнд 18-65 насны 2,028,000 иргэн байна. Даваа гараг бүр үндэсний хувцасаа өмсөж хэвшсэнээр 730 тэрбум төгрөгний гадагшаа гарах мөнгөний урсгалыг Монголдоо үлдээж, үндэсний хувцас үйлдвэрлэгчидийн тоо 40% өсч 13,000 орчим тогтмол ажлын байр бий болох боломжтой. ӨМӨЗО-нд 7 хоног бүрийн 2 өдрийг “Үндэсний хувцастай өдөр” болгох уриалга гаргаснаар үндэсний хувцасаа тогтмол өмсдөг болжээ. Энэхүү уриалгад “Оёдлын салбарын нэгдсэн мэргэжлийн холбоо”-ны гишүүн Urban брэнд, Iveel брэнд, We брэнд, Мayara брэнд, Адуучин брэнд, O Couture брэнд, Zorto брэнд, Ider брэнд, Алтан утас брэнд, Хадлан дээл, Их Монгол брэнд, Flames брэнд, Түмэн торго ХХК, Ур ундрах ХХК, Батзүү ХХК, Арвин гоёл ХХК, Монгол Костюмс ХХК зэрэг үндэсний хувцас үйлдэрлэгчид нэгджээ. Олон нийтийн санал асуулгаар энэхүү уриалга 83% нь дэмжигдсэн байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ