Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Уртнасан Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа.

Ардчилсан Үндсэн хууль буюу 1992 оны Үндсэн хуулийн зорилго, зарчим, агуулгад нийцүүлж 1995 онд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийг баталсан. Энэ хууль нь байгаль орчны салбарын суурь хууль юм. Монгол УИХ-аас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр баталсан. Энэ өөрчлөлтөөр Үндсэн хуулийн зургадугаар зүйлийн хоёр дах хэсэгт “...Иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийнхээ хүрээнд газрын хэвлийн баялгийг ашигласнаар байгаль орчинд үзүүлэх нөлөөллийн талаар мэдэх эрхтэй...” гэсэн зохицуулалт орсон.

Үүний дагуу Засгийн газар 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдөр “Төлөвлөгөө батлах тухай” 66 дугаар тогтоолын хавсралтаар Үндсэн хуулийн зургадугаар зүйлд орсон дээрх зохицуулалтыг Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд оруулахаар баталсан. Иймд яамны зүгээс дээрх хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийг төслийг боловсруулсан байна.

Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ