Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Тулгар төрийн 2230 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 815 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110 жил, Ардын хувьсгалын 100 жил, Монгол Улсад орчин үеийн шинжлэх ухааны салбар үүсэж хөгжсөний 100 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 60 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлиг гарган нэр бүхий хүмүүст Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын гавьяат багш цол хүртээлээ.

Монгол Улсад инженер, техникийн дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх үйлсэд мэдлэг, туршлага, ур чадвараа дайчлан манлайлж, дээд боловсролын шаталсан тогтолцоог хөгжүүлэх үйл хэрэгт үнэтэй хувь нэмэр оруулан, шинжлэх ухаан, аж үйлдвэр, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн салбарт үр дүн, ашиг тусаа өгсөн олон шинэ бүтээл, оновчтой санаачилга гаргасныг үнэлж, Ардын багш, академич, профессор Чилхаажавын Авдайд Хөдөлмөрийн баатар цол хүртээж, “Алтан соёмбо” тэмдэг, Сүхбаатарын одонгоор шагналаа.

МОНГОЛ УЛСЫН АРДЫН БАГШ ЦОЛЫГ:
  • Хөдөө аж ахуйн сургалт, судалгаа, үйлдвэрлэлд онцгой хувь нэмэр оруулж, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдол, үр дүн бүхий олон шинэ бүтээл гарган үйлдвэрлэлд нэвтрүүлсэн, хөдөө аж ахуйн салбарын шилдэг багш, мэргэжилтэн, судлаач бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Малын гавьяат эмч, академич, профессор, Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Бадарчийн Бямбаа,
  • Эдийн засгийн судалгаа, сургалтын агуулга, арга зүйг зах зээлийн харилцааны зарчимд нийцүүлэн шинэчилж, эдийн засаг, бизнесийн удирдлагын салбарт олон арван бүтээл туурвин, олон шилдэг шавь бэлтгэн гаргасан Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, профессор, “Улаанбаатар эрдэм” сургуулийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга Түвдийн Дорж нарт хүртээв
    МОНГОЛ УЛСЫН ШИНЖЛЭХ УХААНЫ ГАВЬЯАТ ЗҮТГЭЛТЭН ЦОЛООР:
    • Шинжлэх ухааны академийн Физик технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Цээпэлдоржийн Баатар,
    • Боловсролын хүрээлэнгийн Хүний хөгжлийн судалгааны секторын эрхлэгч Надмидын Бэгз,
    • Уламжлалт анагаах ухаан, технологийн хүрээлэнгийн зөвлөх Бэгзсүрэнгийн Дагвацэрэн,
    • Шинжлэх ухааны академийн Ботаникийн цэцэрлэгт хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич  Чүлтэмийн Дугаржав,
    • Мал эмнэлгийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич доктор, профессор Ширчингийн Дэмбэрэл,
    • Шинжлэх ухааны академийн Хими технологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан, академич Барнасангийн Пүрэвсүрэн,
    • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэм шинжилгээний тэргүүлэх ажилтан Доржпаламын Сумъяа,
    • Шинжлэх ухааны академийн дэд ерөнхийлөгч, академич Гэлэгпилийн Чулуунбаатар
    МОНГОЛ УЛСЫН ГАВЬЯАТ БАГШ ЦОЛООР:
    • Удирдлагын академийн Эрдэм шинжилгээ хариуцсан дэд захирал Шайрийн Батсүх,
    • Цөмийн энергийн комиссын Ажлын албаны ахлах ажилтан Сүрэнгийн Даваа,
    • “Отгонтэнгэр” их сургуулийн тэнхимийн эрхлэгч, багш Сандуйжавын Одхүү
    СҮХБААТАРЫН ОДОНГООР:
    • Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Дулааны техник, үйлдвэрлэлийн экологийн хүрээлэнгийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, академич Сэрээтэрийн Батмөнх
    ХӨДӨЛМӨРИЙН ГАВЬЯАНЫ УЛААН ТУГИЙН ОДОНГООР:
    • Монгол Улсын их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн дэд захирал Пүрэвсүрэнгийн Дэлгэржаргал,
    • Анагаах ухааны хүрээлэн, Эрдэм шинжилгээний төв лабораторийн эрхлэгч Надмидын Мөнхтүвшин,
    • Шинжлэх ухааны академийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал Хишигжавын Цогтбаатар
    АЛТАН ГАДАС ОДОНГООР:
    • Шинжлэх ухааны академийн олон улсын харилцааны хүрээлэнгийн захирал Дашнямын Золбоо,
    • Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнгийн сурвалж бичиг, төвөд судлалын секторын судлаач Дабийхорлоогийн Наранцэцэг,
    • Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн захирал Шинэнгийн Эрдэнэцэцэг нарыг шагналаа.
    Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд шагнал хүртсэн эрдэмтэн судлаач, доктор, профессор, багш нарт баяр хүргэж, гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, хамт олонд нь сайн сайхан бүхнийг хүсэн ерөөв.
    Тэрбээр өнгөрсөн зуун бол эрдэм боловсролыг дээдлэн эрхэмлэж, шинжлэх ухаан, технологийн мэдлэг, чадварыг улсынхаа хөгжлийн тэргүүлэх чиглэл болгон, орчин цагийн шинжлэх ухааны олон салбарыг үүсгэн хөгжүүлж, мэргэжлийн байгууллагуудын орчин үеийн тогтолцоо бий болгон, эх орондоо төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдөхүйц судалгаа-хөгжүүлэлтийг өрнүүлсэн хөгжил дэвшлийн бахдам он жилүүд байсныг тэмдэглэв.
    Мөн Монгол Улс бичиг үсэг үл мэдэх явдлыг арилган, түүх, хэл, соёл, байгаль, газар зүй, экологийн онцлогийг шинжлэн судалж, байгалийн нөөц баялгийг хэмжин тооцож, ашиглалтын арга замыг оношлон тогтоон, хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах, мал сүргийн үүлдэр, угсааг сайжруулах, өвчин эмгэгийг оношлох, байгалийн болон таримал ургамлыг судлан шинжлэх, газар тариаланг хөгжүүлэн шинэ сорт гаргах зэрэг шинжлэх ухааны бүхий л салбарт түүхэн дэвшилд хүрсэн төдийгүй монгол хүн сансарт нисэн, сансар судлалыг хөгжүүлж, олон улсын хамтын нийгэмлэгт өөрийн гэсэн байр сууриа бодитой эзэлж чадсаныг хэллээ.
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ