ИД ШИДИЙН УУТ АЯНД ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?
ИД ШИДИЙН УУТ АЯНД ХЭРХЭН НЭГДЭХ ВЭ?
1. ХАМГИЙН ДУЛААНЫГ БЭЛЭГЛЭЕ
Хүүхэд бүхэнд хэрэгтэй дулаан өмд, куртик, оймс, ороолт, малгай, гутал, бээлий гээд хамгийн дулаан бүхнийг хандивлах боломжтой.
2. ХАМГИЙН ЧАНАРТАЙ АМИН ДЭМИЙГ БЭЛЭГЛЭЕ
Цар тахалтай үед хүүхдийн дархлааг дэмжих витамин, жүүс, аньс, нэрс, чацаргана, зөв аарцны ундаа гэх мэт тэжээллэг бүтээгдэхүүнийг бэлэглэх боломжтой.
3. ХАМГИЙН ДУЛААН ҮГС
Чихэрнээс үнэтэй зурвас буюу хүүхэд бүхэнд зориулсан сэтгэлийн үгстэй зурвас бичин бидэнд илгээгээрэй. info.mng@lantuundohio.org хаягаар болон биечлэн өгөх боломжтой.
4. СЭТГЭЛИЙН ХАНДИВ
Мэдээж та боломжоороо мөнгөн хандив өгөх боломжтой. Бид таны өгсөн мөнгөн хандиваар хүүхдүүддээ хэрэгтэй зүйлсийг болон ид шидийн уутыг түгээх машиндаа хийх түлшээ авах гэх мэт Ид шидийн уут аяны бэлтгэл ажлыг зохион байгуулахад зориулах болно.
5. ЭЕРЭГ БҮХНИЙГ ТҮГЭЭЕ
Ид шидийн уут аяны мэдээ мэдээллийг цааш түгээх бол бас нэгэн том тус юм шүү. Таны шэйрлэсэн 1 мэдээлэл сайхан сэтгэлтэй олон хүмүүстэй холбож өгдөг юм. Тиймээс бидний мэдээллийг цааш түгээж өгөөрэй.
6. БОДИТ ОРОЛЦОО
Alphabook - Альфа номын дэлгүүрээс Лантуу хүүгийн түлхүүрний оосор худалдаж аваад биднийг дэмжих боломжтой. Мөн та өвлийн өвгөн цасан охидыг маань зорьсон газарт нь хүргэж өгөх шидэт унаатай бол бидэнтэй холбогдоод 12 дугаар сарын 18, 19, 25, 26-ны өдрүүдэд туслах боломжтой.
Аль болох бодитоор оролцоод яваарай. 1 ширхэг оймс ч байсан маш том дэмжлэг юм шүү. Бид байгууллага, хувь хүнтэй хамтран ажиллахад үргэлж нээлттэй гэдгийг тодотгоё.
Бидэнтэй хамтран ажиллах бол 77076996, 88836973, 91336878 дугааруудаар холбогдоно уу?
Аяны дэлгэрэнгүй мэдээллийг дараах эвентээс авах боломжтой:
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ