Урьдчилсан байдлаар 40 биш дөрвөн хүүхэд зодсон нь тогтоогдсон

БЗД-ийн 97-р сургуулийн 40 гаруй сурагчид нэгнийгээ БҮЛЭГЛЭН зодсон хэрэг гарсан талаар мэдээлэлд уг хэргийн талаар ЦЕГ-аас мэдээлэл өгсөн юм. Цагдаагийн хурандаа Б.Батзориг “БЗД-ийн цагдаагийн газарт есдүгээр ангийн сурагч хүүхдүүдэд зодуулсан гэх мэдээлэл ирсэн. Уг гомдол, өргөдлийн дагуу цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлсэн. Хохирогч хүүхдийг шүүх эмнэлэгт үзүүлнэ. Цахим сүлжээнд 30-40 хүүхэд бүлэглэж нэг хүүхдийг зодсон гэх мэдээлэл цацагдаж байна. Урьдчилсан байдлаар дөрвөн хүүхэд зодсон нь тогтоогдсон.

Сэрэмжлүүлэг болгож мэдээлэхэд, өсвөр насны хүүхдүүд хоорондоо зодолдох нь эрүүгийн хуулиар шийдвэрлэгддэг. Хэрэв хохирогч хүүхдийн биеийн байдал хүнд байвал хорих ялтай. Харин гэмтлийн зэрэг бага байвал торгууль ногдуулдаг. Тиймээс энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийн тулд сургуулийн захиргаа, эцэг эх, цагдаагийн байгууллага хамтарч ажиллах шаардлагатай байна" гэлээ.

Зодуулсан хүүхдийн гавлын яс цуурч, тархинд хүнд бэртэл авсан гэх албан бус мэдээлэл байна. Хохирогчийн ар гэрийнхэн гэмтлийн зэргийг тогтоолгохоор ШШҮХ-д хандаж, цагдаад гомдол гаргажээ.

Энэ талаар бид тус сургуулийн захиргаанаас тодруулахад "Сургуулийн захиргаанаас зодсон хүүхдүүдийн эцэг, эхтэй уулзаж байгаа тул уулзалтын дараа  мэдээлэл өгөх боломжтой. " гэсэн юм.

   
Таны сэтгэгдэл
0
0
0
0
0
0
Зөв
Зөв
Тэнэглэл
Тэнэглэл
Харамсалтай
Харамсалтай
Савж уналаа
Савж уналаа
Буруу
Буруу
Гайхмаар
Гайхмаар
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Шинэ мэдээ