Харилцаа холбоо мэдээлэл технологийн газар “Digital nation” арга хэмжээг зохион байгуулсан нь халдвар хамгааллын дэглэм зөрчсөн шүүмжлэлд өртөж, хэл ам дагуулаад чимээгүй болсон билээ. Тус байгууллага “И-Монголиа” системийг хөгжүүлж байгаа талаараа арга хэмжээнүүдийг зохион байгуулсаар байгаа бөгөөд “И-Монголиа” системийн сэтгэл ханамжийн судалгааг хийлгэхээр тус агентлагийн дарга Б.Болор-Эрдэнэ 150 сая төгрөгийн тендер зарласан гэнэ.
Өндөр дүнтэй энэ судалгааны ач холбогдол нь “И-Монголиа системийг сайжруулахад чиглэсэн” гэх тайлбар өгчээ.